Ganaa04

2016-11-17 - ДИАНЕ-35 нь бага туналагдсан, нэгэн үечлэлийн, антиандроген үйлдэлтэй дотуур ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалдаг бэлдмэл. ДИАНЕ-35 бэлдмэлийн үр тогтолтын эсрэг үйлдийн механизм нь: Овуляцийг (өндгөвчнөөс өндгөн эс ялгарах ) дарангуйлдаг ; Умайн

ДИАНЕ-35 нь бага туналагдсан, нэгэн үечлэлийн, антиандроген үйлдэлтэй дотуур ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалдаг бэлдмэл. ДИАНЕ-35 бэлдмэлийн үр тогтолтын эсрэг үйлдийн механизм нь:  Овуляцийг (өндгөвчнөөс өндгөн эс ялгарах ) дарангуйлдаг ; Умайн хүзүүний салстын зуурамтгай шинжийг өөрчилдөг ; Умайн салстанд үр хөврөлийн наалдах (инплантаци) чадварыг бууруулах замаар үр тогтолтын эсрэг үйлдэл үзүүлдэг. ДИАНЕ-35 үрлийг зөв зохистой хэрэглэснээр та хүссэн үр дүнгээ авч чадна. ДИАНЕ-35 найрлаганд агуулагддаг ципротероны ацетат нь эмэгтэй хүний бие махбодоос ялгардаг андроген (эр бэлгийн) дааврыг дарангуйлах замаар эр бэлгийн дааврын гаралтай өвчин, эмгэг байдлыг анагаахад оршино. ДИАНЕ-35 үрлийг хэрэглэх явцад тосны булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдах замаар батга болон хайраст намрас (себоррея) багасгаж эмчилгээний 3-4 сард үл мөргүй арилаж, арьс болон үсний хэт тосжилт багасдаг. Мөн хайраст намрасын үед дагалдан гардаг үс уналтыг бууруулдаг. Төрөх насны эмэгтэйчүүдэд ДИАНЕ-35 бэлдмэл гирсутизмын (эрэгтэй маягаар үсжих) эсрэг үйлдэл үзүүлдэг онцлогтой. ДИАНЕ-35 үрэл нь бусад дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтийн эсрэг бэлдмэлүүдийн нэгэн адил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй, биеийн юмны үргэлжлэх хугацаа болон ялгаралтыг багасгаснаар цус багадалтын эсрэг үйлдэл давхар үзүүлдэг, өвдөлтийг багасгах эсвэл өвдөлтгүй болгоход оршдог.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax